“Оюутолгой” компани 2013 онд 90 сая ам.долларын алдагдал хүлээжээ
Харин "Рио Тинто” компанийн мэдээлснээр "Оюу Толгой” компани 90 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Түүнчлэн "Оюу Толгой” компанийн хөрөнгө зарцуулалтын хэмжээ 2012 оноос гурав дахин буурч 749 сая ам.доллар болсныг "Рио Тинто” компаниас мэдээлжээ. "Оюу Толгой”-н далд уурхайг санхүүжүүлэх хүсэлтэй 15 банкнаас "Рио Тинто” компани нийт гурван тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргуулаад байгаа юм.
Энэхүү баримт бичиг энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байх ажээ. Энэ хугацаанаас өмнө хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг шийдвэрлэж "Оюу Толгой”-н шинэчилсэн ТЭЗҮ-ийг бүх хувь нийлүүлэгчид болон Монголын Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа юм. Мөн төслийн санхүүжилтийн талаар тохиролцоонд хүрэх, бүтээн байгуулалтад шаардагдах зөвшөөрлүүдийг авах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг "Turquoise Hill Resources” компанийн мэдэгдэлд дурджээ.
С.Санчир
Еagle
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||