Нийслэлийн цахилгаан, дулааны 49 хувийг хангадаг Шивээгийн нүүрсний уурхай доголдов
Төрийн өмчийн хорооноос мэдэгдэж байгаагаар алдагдалтай компаниудын жагсаалтын хоёрдугаарт "Шивээ-Овоо” ХК /6397,5 сая төгрөг/ бичигджээ.
Нийслэлийг цахилгаан, дулаанаар хангадаг "ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний 49 хувийг "Шивээ-Овоо” нийлүүлдэг.
Гэтэл уг нүүрсний уурхайн үйл ажиллагаа хоёрдугаар сарын 3-наас доголдож улмаар 5-нд тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Учир нь, энэ уурхайд тэсэлгээ явуулдаг "Бласт” ХХК-д Шивээгийн уурхай өртэй юм байна.
Тус компани өр төлбөрөө барагдуултал "Шивээ-Овоо”-д тэсэлгээний үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ гэсэн мэдээлэл ирлээ.
Үүний дагуу холбогдох байгууллагаас зарим зүйлийг тодрууллаа.
"Шивээ-Овоо” ХК-ны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын хангамжийн хэлтсийн менежер Г.Боргилтой холбогдоход "Тэсэлгээ хариуцсан "Бласт” болон тэсэлгээний хэрэгсэл, шатахуун нийлүүлэгч компаниудад өртэй байгаа. Манай уурхай алдагдалтай ажиллаж байгаа учраас өрөө барагдуулахад хүндрэлтэй байгаа. "Бласт” компанийн хувьд түр хугацаагаар үйл ажиллагаа зогсоосон ч одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа” гэсэн тайлбар өглөө.
"Бласт” компанийн гүйцэтгэх захирал Ж.Батмөнх "Шивээ-Овоо ХК хэчнээн төгрөгийн өртэйг хэлэх боломжгүй. Шивээ-Овоо өрөө барагдуулахгүй бол цаашид яах вэ гэсэн асуултад "Гуравдугаар сард тендер зарлагдана. Тэгэхээр цаашдаа яах нь тодорхой болно биз” гэв.
Жил бүр хэл ам дагуулдаг төрийн өмчийн нүүрсний уурхайнуудынхаа өр ширийг цэгцлэхгүй бол нийслэлийн дулаан, цахилгаан хэзээ мөдгүй доголдох нь ээ.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||