Хармагтайн лизензийг “Xanadu Mines”-д худалдахаар болжээ
Өмнөговь аймгийн Номгон, Ханбогд сумын хип заягаа нутагт, Оюутолгойн
ордтой ойролцоо орших зэс, алтны ихээхэн нөөцтэй Хармагтайн хашуулын
лицензийг "Xanadu Mines" компани худалдаж авахаар болсон байна. Энэ
хэлцлийг тэд уг ордод хайгуул хийхээр тусгай зөвшөөрөл авсан "Turquiose
Hill Resources" компанитай хийжээ. Ингэхдээ 14 сая ам.доллараар өгч
авалцахаар тохирсон сураг байна. Р.Фрвдландын "Ivanhoe Mines" компани
2012 онд нэрээ сольж "Turquoise Hill Resources" болсон бөгөөд өнгөрсөн
жил тэд Австралид зэс молибден, алт, ураны хэд хэдэн орд эзэмшдэг охин
компани "Inova Resources”-ийн хувьцааны 56.1 хувийг БНХАУ-ын "Шанси"-д
85 сая ам.доллараар худалдахаар болсон юм.
Мөн Казахстаны Кызылийн ордыг
эзэмшдэг "Altynalmas Gold” компани дахь эзэмшлийн хувиасаа Голландын
"Sumeru Gold BV" компанид 235 сая ам.доллараар арилжсан төдийгүй
"Altynalmas Gold”-ын эзэмшилд байдаг "Bakyrchik" алтны ордоо ОХУ-ьш
"Полиметалл" компанид 500 сая ам.доллараар шилжүүлэх яриа хэлцэл хийж
буй гэнэ.
Хармагтай ордын 90 хувийг "Turquoise Hill” өөрийн охин компани "Оюут Улаан"-аараа дамжуулан эзэмшдэг. Туүнээс гадна Овоот толгойн нүүрсний ордыг эзэмщдэг "Southgobi Resources" компанийн хувьцааны 56 хувийг өөрийн болгосон. Оюутолгойн бүсийн хоёр ч ордыг эзэмщдэг "Entree gold" компанийн хувьцааны есөн хувь ч "Turquoise Hill”-ийн мэдэлд байдаг байна. Гэвч эдгээр хувь эзэмшлээсээ бусдад худалдах яриа хэлцлийг эрчимтэй хийх болсныг нь эдийн засагчид тэдний "Рио Тинто"-д төлөх өр зээлтэй нь холбон тайлбарлаж буй юм.
Г.УЯНГА
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||