”Оюутолгой” дэлхийн хамгийн том алтны ордын зургаад жагслаа
Дэлхийн уул, уурхайн нэгдсэн мэдээлэл бүхий minig.com сайтаас дэлхийн
хамгийн том 10 алтны уурхайг нэрлэжээ. Үүнд гадны хөрөнгө оруулагчдын
дунд Монголын нэрийн хуудас болоод байгаа Өмнөговь аймаг дахь Оюутолгой
алтны орд зургаад бичигдсэн байна.
1.Грасберг- 106,231,000 унци алттай
Байршил: Индонез, Папуа.
2. Cоут Диип- 81,413,000 унци алттай
Байршил. Иоханнесбург хотын ойролцоо, Өмнөд Африк
3. Лиир- 64,100,000 унци алт
Байршил: Ниолам арал, Шинэ Гвиней
4. Мурунтау-50,000,000 унци алт
Байршил: Кизилт Кумын цөл. Узбекстан.
5. Олимпиада- 47,500,000 унци алттай
Байршил: Төв Сибир, ОХУ
6. Оюутолгой- 46,340,000 унци алттай
Байршил: Өмнөговь, Монгол
7. PUEBLO VIEJO - 40,085,000 унци алттай
Байршил: Бүгд найрамдах Доминикан
8. MPONENG- 39,557,000 унци алттай
9. Зүүн Кадиа- 37,600,000 унци алттай
Байршил: Шинэ Өмнөд Уальс, Австрали
1.Грасберг- 106,231,000 унци алттай
Байршил: Индонез, Папуа.
Дэлхийн хамгийн том алтны орд болох Грасберг Индонезийн хадархаг,
далайн түвшнөөс 4300 метрийн өндөрт, уулсын дунд оршдог. Энэ том ордын
ихэнхи хувийг "Freeport McMoRan" компани эзэмшдэг ч зарим хэсэг нь "Рио
Тинто" группийн мэдэлд байдаг. Хэдийгээр дэлхийн хамгийн том алтны орд
гэгддэг ч алтнаас илүү их нүүрс гаргадаг байна. 1980-аад оноос далд
уурхайн ажил нь эхэлсэн.
2. Cоут Диип- 81,413,000 унци алттай
Байршил. Иоханнесбург хотын ойролцоо, Өмнөд Африк
Хамгийн эртний уурхайнуудын нэг. Witwatersrand-ийн сав газарт Өмнөд
Африкийн нийслэл хотоос баруун өмнөд зүгт байдаг. Уурхайн үйл ажиллагаа
1961 онд эхэлсэн бөгөөд харин алтны олборлолт нь 2006 онд эхэлсэн байна.
Энэ уурхай 2012 онд 273 мянган унци алт олборлосон бөгөөд 2015 он гэхэд
770,000 унцийг гаргадаг болно гэсэн шинжээчдийн таамаг байдаг.
Сонирхолтой нь Соут Диип ордын нөөц 2080 онд дуусах бөгөөд 2057 он
хүртэл дэлхийд тэргүүлэгч орд хэвээрээ байна гэж үзэж аж.
3. Лиир- 64,100,000 унци алт
Байршил: Ниолам арал, Шинэ Гвиней
Гуравдугаар байрт халуун бүсийн Шинэ Гвинейн алтны орд бичигджээ. 2010
огоос австраличуудын эзэмших болсон энэ орд 1997 онд олборлолтоо
эхэлсэн. Идэвхитэй галт уулын бүсэд байдаг тул аль нөөцийг нь аль болох
хурдан олборлохыг эзэд нь яарсаар ирсэн.
4. Мурунтау-50,000,000 унци алт
Байршил: Кизилт Кумын цөл. Узбекстан.
Талбайн хэмжээгээрээ энэ дэлхийн хамгийн том алтны орд. Газрын гадаргуу
дээр 3,5х2,5 км талбайг эзэлдэг. Уурхайг Узбекстны Засгийн газар
эзэмшдэг. 1960-аад оны сүүл үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд
1990-ээд онд "Newmont" компани хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.
5. Олимпиада- 47,500,000 унци алттай
Байршил: Төв Сибир, ОХУ
Тавдугаар бичигдэж байгаа энэ орд Оросын хамгийн их алттай Краснояарск,
Төв Сибирт байрладаг. Энэ хэсэг бол тус улсын хамгийн их байгалийн
баялагтай хэсэг юм. Олимпиада уурхайг 1970 онд нээсэн бөгөөд 1996 онд
ашиглалтад орсон байна. Орос бол дэлхийд дөрөвт бичигддэг алт олборлогч
орон. Харин 2013 оны байдлаар Олимпиада тус улсын алтын зах зээлийн 9
хувийг хангаж байгаа аж.
6. Оюутолгой- 46,340,000 унци алттай
Байршил: Өмнөговь, Монгол
Далд уурхайн үйл ажиллагаа нь зогссон ч нөөцөөрөө дэлхий нийтийн
анхаарлын төвд байгаа Оюутолгой орд хамгийн том алтны ордын зургаад
бичигджээ. Хэрэв энэ ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглавал нэгдүгээр
байрт бичигдэж болохыг тус сайт онцолсон байна.
7. PUEBLO VIEJO - 40,085,000 унци алттай
Байршил: Бүгд найрамдах Доминикан
Сант Доминго хотоос ердөө 100 км-ын зайд оршдог. Ийм жижигхэн улс
хэрнээ ийм их баялаг бүхий ордтой нь гадныхны анхаардыг татдаг. Энэ бол
2013 онд нээгдсэн хамгийн отгон уурхайнуудын нэг бөгөөд алтаас гадна
мөнгө, нүүрсээр арвин баялаг. Бүх нөөцийг нь эцсийн байдлаар
тогтоогоогүй байгаа. "Barrick" компани 60 хувь, "Goldcorp" групп 40
хувийг нь эзэмшдэг байна.
8. MPONENG- 39,557,000 унци алттай
Байршил. Иоханнесбург хотын ойролцоо, Өмнөд Африк.
Өмнөд Африкийн "акул" AngloGold Ashanti компанийн мэдэлд байдаг.
Иоханнесбург хотоос байруун тийш ердөө 65 км зайд оршдог. Нөөцөөсөө
гадна газар доорх уурхайн хэмжээ нь дэлхийн хамгийн том уурхай болоход
нь нөлөөлсөн. Газрын гадаргаас уурхайн ёроолд хүрэхэд 2 цаг зарцуулна. 9. Зүүн Кадиа- 37,600,000 унци алттай
Байршил: Шинэ Өмнөд Уальс, Австрали
Австралийн уул уурхайн магнат "Newcrest" компанийн өмч. Хамгийн анх
1851 онд энэ газраас алт илэрсэн гэж тэмдэглэсэн байдаг бол 1994 онд уг
уурхайг илрүүлжээ. Гэхдээ гучхан жилийн нөөцтэй. Сидней хотоос 250 км-ын
зайд байх хоёр уурхайн амаас бүрддэг.
http://www.24tsag.mn/content/47418.shtml
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||