Япончуудаас зээлсэн 30 тэрбум иен Хөгжлийн банкинд байршжээ
Манай Засгийн газар Японы зах зээлд "Самурай” бонд гаргаад байгаа.
Энэхүү өрийн бичгийг арилжаалж бүрдүүлсэн 30 тэрбум иен Хөгжлийн банкны дансанд хэд хоногийн өмнө орсон аж. Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд бондын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Тэд ирэх долоо хоногоос дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж буйг хэвлэлийн албанаас нь хожим дуулгав. Юутай ч бондын хөрөнгө Монголд шилжиж ирсэн нь баттай мэдээлэл гэнэ.
Бондын 30 тэрбум иен өнөөгийн ханшаар 285.8 сая ам.доллартай тэнцэж байна. "Самурай” бондын хүүг "Чингис”- ийнхээс хоёр дахин бага байна гэж Сангийн сайд Ч.Улаан мэдэгдэж байв. 10 жилийн хугацаатай "Чингис” бондын жилийн хүү 4.125 хувь. Тэгвэл манайх "Самурай” бондыг жилийн 1.52 хувийн хүүтэй гаргажээ.
Зээлжих зэрэглэл өндөртэй орнууд "Самурай” бонд гаргавал хүү нь үүнээс бага байдаг аж. Тухайлбал, ААА зэрэглэлтэй улс "Самурай” бонд гаргаж мөнгө босговол жилд 0.7-0.8 хувийн хүү төлдөг гэнэ. Засгийн газар дээрх бондыг гаргаснаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байгаа.
Эл хуулиар Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх учиргүй. 285.8 сая ам.доллар нэмэгдсэнээр өрийн хэмжээ тогтоосон хязгаараасаа давж буй юм. Сангийн сайд Ч.Улаан "Хуулиа зөрчөөд эдийн засгаа аврах хөгжлийн хөрөнгө оруулалт татахад буруудах юмгүй” гэж хэлсэн удаатай. Засгийн газар ийм бодлого баримтлаад "Самурай” бондыг яаран арилжив бололтой.
Ерөнхий сайд "Самурай” бондын хөрөнгөөр эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдийг санхүүжүүлнэ гэж зарласан. Мөн Засгийн газар УИХ-д Төсвийн тодотгол хийх төслийг тун удахгүй өргөн барих гэж буй. Төсвийг тодотгох үед Засгийн газрын өр тавих хязгаарыг өсгөвөл энэ бонд хууль ёсных болох юм.
Т.Энхбат

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||