Төрийн бодлогод гацсан төслүүд
Манай улс анх удаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг бодлогын баримт бичгийг оноос өмнө батлуулахаар Уул уурхайн яамнаас төслийг нь боловсруулж шийдвэр гаргагчдад өргөн барьсан. Гэвч өнгөрсөн онд энэ баримт бичгийг баталж амжсангүй. Уг нь энэ баримт бичгийг баталснаар өнгөрсөн онд зогссон төслүүд "амь” орж эхлэх юм. Төсөвт хэдэн их наядаар тоологдох хөрөнгийг татах уул уурхайн төслүүд өнгөрсөн онд төрийн бодлогод боомилуулж зогссоныг салбарынхан онцолдог. Мөн гэнэт шийдвэрлэсэн хууль, тогтоолын уршгаас болж уул уурхайн салбар унасан гэдэгтэй салбарынхан санал нийлж байна.
Тухайлбал, долоон ордыг стратегийн гэх ангилалд оруулах шийдвэр гэнэт гарсан. Ингэхдээ хайгуулд нь асар их хөрөнгө зарцуулсан газрын ховор элементийн дөрвөн ордыг хамруулсан байдаг. Дөрвүүл хувийн хэвшлийнх. Дорноговийн Хатанбулагт орших Лугийн голын ордод Канадын Рио компани хайгуулд их хэмжээний мөнгө зарсан тооцоо бий. Ашиглахаар бэлэн болчихсон энэ ордыг стратегийн гэх жагсаалтад оруулах төрийн шийдвэр гарснаар төсөл зогсох үндэс болжээ.
Үүнээс гадна хайгуулын ажил нь дууссан Мушгиа худаг, Халзан бүргэдэйн орд мөн л ийм шалтгаанаар гацсан байна. Үүнийг дагаад эдгээр төслөөс орж ирэх гадны хөрөнгө ч зогсчээ. Өнгөрсөн онд мөнгө босгох хэд хэдэн уурхайг хаасны нэг нь арвин нүүрстэй Хөшөөтийн орд байв. Монголын баруун бүсийг нүүрс, эрчим хүчээр хангаж, улмаар урд хөршийн хилд ойр газар зүйн байршлаа ашиглан бага өртгөөр нүүрс экспортлох энэ орд өнгөрсөн онд зогссон юм. Уурхайгаа ашиглалтад оруулахаас өмнө замаа тавьж, баяжуулах үйлдвэрээ барьж, ажлаа эхлэхтэй нь зэрэгцээд төрийн шинэ шийдвэр гарсан. Зогссон уурхай аймгийнхаа төвийг ч нүүрсээр хангаж чадахаа байж. Ховдчууд Увсын Хотгорын уурхайгаас энэ өвлийг аргалахаар болжээ. Энэ мэтчилэн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого буруу замаар явж байгаа тул төр бодлого, шийдвэрээ шинэчлэхээр болсон. Гэвч Монгол төрийн эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг хөрсөн дээр буутлаа цаг алдаж байгааг шүүмжлэх хүн олон бий.
Зууны мэдээ
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||