“Coal Mongolia-2014” дөрөв дэх удаагийн чуулган ирэх сард болно
"Coal Mongolia-2014” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын 4 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт энэ оны хоёрдугаар сарын 20,21-ний өдөр болох гэж байна.
2013 онд манай улсын нүүрсний зах зээл хүндхэн жил байсан боловч нүүрсний компаниуд түүхэнд байгаагүйгээр маш өндөр үзүүлэлттэйгээр 11 сарын байдлаар 28,6 сая тонн нүүрс олборлож, экспортод 16 сая тонныг гаргасан ба энэ нь өмнөх 2012 оны экспортын хэмжээндээ дөхөж очиж буй үзүүлэлт бөгөөд өмнөх оноос 6 сая тонн нүүрс илүү олборложээ.Тиймээс 2014 оныг Уул уурхайн яамнаас "Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулдаг "Coal Mongolia” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг ирэх сард зохион явуулах гэж байна.
Монголын уул уурхайн салбарт томоохон байр суур эзлэх нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалтад сонирхсон аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулах бөгөөд бүртгэл эхлээд байгаа аж.
Н.Туяа
MONTSAME
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||