Гидр экскаваторуудын үүсэл, хөгжил, ирээдүй
"Трансвест
Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд "Гидр экскаваторын
үүсэл, хөгжил” /The Evolution of Hydraulic Excavators/ сургалт уулзалтыг
наймдугаар сарын 23-нд Сургалтын төвийн байрандаа зохион байгууллаа.
Энэ нь тус компанийн зүгээс харилцагч нартаа зориулсан хоёр дахь
томоохон хэмжээний сургалт юм.
Сургалтыг Германы "Комацу”-гийн Гидр экскаваторын үйлдвэр хариуцсан менежер, профессор Жон Саммут удирдаж, танилцуулгаа хийлээ.
Тэрээр гидр экскаваторын өнөөгийн түвшний ашиглалт, бусад техниктэй уялдуулсан байдал, үүсэл, цаашдын хөгжил зэргийг өргөн хүрээнд танилцуулсан нь сургалтад хүрэлцэн ирсэн хүмүүсийн сонирхлыг ихэд татсан юм.
Эдийн засгийн үр ашигтай, илүү олборлолт хийхийн тулд гидр экскаваторууд хөгжиж ирсэн гэдгийг тэрээр онцоллоо. Анхны экскаватор уураар ажилладаг байсан бол хөгжил дэвшлийнхээ явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль экологид хор нөлөөгүй технологи бий болжээ.
1954 онд Demag B504 хэмээх анхны гидр экскаватор үйлдвэрлэгдсэн бөгөөд 1978 он гэхэд нэлээд шинэчлэгдсэн экскаватор уул уурхайд нэвтэрчээ. Гэхдээ түүний дараах гидр экскаваторууд ч өмнөхөө бодвол алдаануудаа зассан хувилбар гарч ирсэн гэдгийг тэрээр танилцуулгадаа дурьдав.
Гидр экскаваторын хөгжил үндсэн хоёр шалтгаантай байдаг. Нэгд нь зах зээл талаасаа олборлолтын зардлаа бууруулах, хоёрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн асуудал байжээ. Түүнээс гадна 1940 оноос гидр экскаваторын эрэлт хэрэгцээ зах зээлд эрс нэмэгдсэнтэй холбоотой.
1983 он гэхэд өмнө нь хэрэглэгдэж байсан кабель экскаваторууд, хожим гарч ирсэн гидр экскаваторуудын тоо, эрэлт хэрэгцээ 50:50 хувьтай болсон байна. Тэгвэл 2013 он гэхэд дэлхийн уул уурхайн зах зээлийн 90 хувийг гидр экскаватор эзэлж байгаа аж.
Том шанагатай кабел экскаваторууд л зах зээл дээр үлдэж түлхүү хэрэглэгдэж байгаа бол уурхай дээр дунд болон дундаас дээшх гидрүүд ашиглагдаж байна. Яагаад жижиг кабел экскаваторууд зах зээлээс шахагдсан бэ гэвэл хурд удаан, ажлын бүтээмж муу байдагтай холбоотой гэнэ. Гидр экскаватор зах зээл дээр давамгайлж гарч ирсний учир нь ажлын бэлэн байдал, зардал багатай, бүтээмж өндөр, хүчин чадал сайтай, байгальд ээлтэй байдаг хэмээн Жон Саммут тайлбарлав.
Ихэнх уурхайд ачигч машин нь цөөн байдаг ба энэ нь гидр экскаваторуудыг сул зогсоход хүргэж, улмаар эдийн засгийн үр ашиг талаасаа муугаар нөлөөлдөг гэдгийг тэрээр мөн онцлон хэлсэн юм.
Орчин үеийн гидр экскаваторуудын тухайд операторуудыг нь сургаж бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайтар хангахад анхаарч ажиллах асуудал бий гэнэ.
"Ирээдүйд миний бодлоор гидр экскаваторуудад нэг их өөрчлөлт гарахгүй. Гэхдээ удирдлагын системийг сайжруулна. Экскаваторын операторын ажил их уйтгартай. Тэгэхээр зарим зүйл дээр шинэчлэх ажлууд бий” хэмээн тэрээр ярилаа. Одоогоор операторууд шанагандаа хэдий хэмжээний зүйл ачихыг тооцоолох боломжгүй, тиймээс үүнийг тооцоолох технологи ерөнхийдөө бий болсон учир удахгүй хэрэглээнд оруулах юм байна.
Гидр экскаватор газрын хөрстэйгээ шууд харьцах, өөрөөр хэлбэл ямар хөрстэй, хэр зузаан, чулуулаг ихтэй эсэх зэргээр операторуудыг мэдээллээр хангах, шанаганд орсон шороо, материалыг хэмжих лаборатори маягийн ухаалаг технологи нэвтэрнэ гэдгийг Жон Саммут мөн тайлбарлав.
Алт ихтэй газар байлаа гэхэд тэр хэсэгт шанагаа чиглүүл гэсэн мэдээллийг операторт өгдөг бололцоог нээх ажээ. Мөн энергийг дахин ашиглах тал дээр ирээдүйд анхаарал хандуулж ажиллах юм байна. Одоогийн байдлаар шанага доошоо буухад таталцлын хүч нөлөөлдөг ба харин буцааж өргөхөд маш их хүч шаарддаг аж. Тэгвэл энэ тал дээр технологийн шийдлийг бүрэн хийж, энергиэ хэмнэх боломжтой болох гэнэ.
Нэгэнт экскаваторын оператор нэлээд уйтгартай ажил тул цаашдаа гидр экскаваторуудыг операторгүйгээр удирдах боломж бий юү гэдгийг судалж байгаа, гэхдээ энэ нь бараг боломжгүй байх, учир нь операторын мэдрэмж их шаардлагатай байдаг хэмээн Жон Саммут танилцуулгадаа дурьдлаа. "Комацу”-гийн үйлдвэр гурван өөр дампыг операторгүйгээр ажиллуулах туршилт хийсэн нь амьдрал дээр хэрэгжиж байгаа аж.
Дэлхийн уул уурхайн компаниуд саяхан 150 ширхэг операторгүй техникийг " Комацу”-гээс захиалж авчээ.
Харин гидр экскаваторууд операторгүйгээр ажилладаг гэхээсээ илүүтэй алсын удирдлагатай байх боломжтой хэмээн тэрбээр ярилаа.
Германы Гидр экскаваторын үйлдвэр хариуцсан менежер Жон Саммуттай ярилцлаа.
Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Би уул уурхайн инженер мэргэжилтэй. Ил болон гүний уурхайд ажиллаж байсан. Өдгөө "Комацу”-гийн Гидр экскаваторын үйлдвэр хариуцсан менежерээр ажиллаж байна.
Монголын уул уурхайн салбар дахь "Комацу”-гийн гидр экскаваторын борлуулалт, түүний дараах үйлчилгээний талаар Та ямар бодолтой байдаг вэ?
Монголын уул уурхайн зах зээл нь гидр экскаваторын томоохон хэрэглэгч. "Комацу”-гийн хувьд хожуухан орж ирсэн ч гэлээ бидний анхаарч ажилладаг гол зүйл бол борлуулалтын дараах үйлчилгээ. "Трансвест Монголиа” компанийн үйл ажиллагаа тогтворжиж байгаа болохоор илүү том гидр экскаваторуудыг борлуулах, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх зэргээр анхаарч ажиллана. Монголын зах зээлийн өнөөгийн орчныг бид ойлгож байгаа. Цаашдаа бид бүтээгдэхүүнээ илүү ихээр нийлүүлнэ.
Та Монголд өмнө нь ирж байсан уу. Гидр экскаваторын ашиглалтын явцтай бодитоор нь танилцаж байв уу?
Би Монголд өмнө нь ирж байсан. Гэхдээ зөвхөн Монгол ч бус, гадаадын хэд хэдэн улсад гидр экскаваторуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байлаа. Хэдэн жилийн өмнө гидр экскаватор Монголд орж ирээгүй байсан байж магадгүй. Тэгвэл өнөөдөр олон улсын стандартыг хангасан, сайн техникүүд Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа.
Гидр экскаваторын үйл ажиллагааны талаар "Трансвест Монголиа” компани тодорхой сургалтууд зохион байгуулдаг?
Энэ тал дээр "Трансвест Монголиа” компани ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж байгаа. Гидр экскаваторуудыг стандартын дагуу зөв зохистой ашиглахын тухайд зөвхөн гадны мэргэжилтнээр тогтохгүй монголчуудыг ч сайн сургаж авах нь чухал гэж боддог.
"Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа хариуцсан менежер Э.Мишээлтэй ярилцлаа.
"Гидр экскаваторын үүсэл, хөгжил” сургалтын онцлог, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
"Трансвест Монголиа” ХХК-ийн зүгээс анхаарч ажилладаг нэг зүйл бол зөвхөн тоног төхөөрөмж борлуулахдаа бус энэ зах зээл дээр харилцагчдаа туршлагажуулах, мэргэшүүлэхэд оршдог. Гэхдээ дотоодын ажилчдаасаа гадна гадны хүмүүсийг ч сургаж бэлтгэдэг. Тухайлбал, Австралийн Квийнсландын их сургуультай хамтран 250 оюутныг сургалтдаа хамруулахаар ажиллаж байна. Одоогоор 70 гаруй оюутан сургаж байна. Энэ удаагийн сургалтын ач холбогдол нь хэрэглэгчид рүүгээ хандсан. Өөрөөр хэлбэл, тэд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн юунд нь илүү анхаарч ажиллах ёстойг ойлгуулж өгсөн явдал. Өмнө нь "Тоног төхөөрөмжийн галын аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Энэ удаагийн сургалтад хамрагдсан харилцагчид зөвхөн гидр экскаваторын эцсийн хэрэглэгчид байв уу?
Бидний хамтарч ажилладаг байгууллагууд, тухайлбал "Мо Эн Ко”, "Хишиг арвин индустриал”, "Монголын алт”, "Алтайн хүдэр” зэрэг олон компанийн төлөөллүүд ирлээ.

Цаашдаа илүү том гидр экскаваторуудыг борлуулж, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлнэ

Гидр экскаватор дээр ажиллахдаа юуг илүү анхаарах талаар ойлголт өгсөн
"Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа хариуцсан менежер Э.Мишээлтэй ярилцлаа.
"Гидр экскаваторын үүсэл, хөгжил” сургалтын онцлог, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
"Трансвест Монголиа” ХХК-ийн зүгээс анхаарч ажилладаг нэг зүйл бол зөвхөн тоног төхөөрөмж борлуулахдаа бус энэ зах зээл дээр харилцагчдаа туршлагажуулах, мэргэшүүлэхэд оршдог. Гэхдээ дотоодын ажилчдаасаа гадна гадны хүмүүсийг ч сургаж бэлтгэдэг. Тухайлбал, Австралийн Квийнсландын их сургуультай хамтран 250 оюутныг сургалтдаа хамруулахаар ажиллаж байна. Одоогоор 70 гаруй оюутан сургаж байна. Энэ удаагийн сургалтын ач холбогдол нь хэрэглэгчид рүүгээ хандсан. Өөрөөр хэлбэл, тэд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн юунд нь илүү анхаарч ажиллах ёстойг ойлгуулж өгсөн явдал. Өмнө нь "Тоног төхөөрөмжийн галын аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Энэ удаагийн сургалтад хамрагдсан харилцагчид зөвхөн гидр экскаваторын эцсийн хэрэглэгчид байв уу?
Бидний хамтарч ажилладаг байгууллагууд, тухайлбал "Мо Эн Ко”, "Хишиг арвин индустриал”, "Монголын алт”, "Алтайн хүдэр” зэрэг олон компанийн төлөөллүүд ирлээ.
Механикч, засварчид, операторууд маань гидр
эксвататор дээр хэрхэн ажиллах, цаашдаа юуг анхаарах талаар сургалтаас
өөр өөрийн гэсэн ойлголттой болсон болов уу гэж бодож байна.
http://www.mongolianminingjournal.com/content/50255.shtml
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||