Уул уурхайн яам, хайлуур жонш олборлогч, баяжуулагч, экспортлогч, судлаачдын холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шинэчлэлийн Засгийн газраас төрийн зарим
ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрийн
хүрээнд уул уурхайн салбарын хөгжилд химич эрдэмтэд, мэргэжилтнүүдийн
хамтын ажиллагааг хангах, төр, хувийн Монгол Улсад хайлуур жоншны
сэдэвчилсэн судалгаа хийх, олборлох, баяжуулан боловсруулах
үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, тодорхой хөтөлбөр
боловсруулан ажиллаж байгаа.
Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл
ажиллагааг дэмжих, тэргүүн ээлжинд экспортын хэмжээ, орлогыг
нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд идэвх
санаачлагатай ажиллах болон жоншны металлургийн ба флотацийн баяжмалын
чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн
хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран
ажиллах зорилгоор Уул уурхайн яам, Жонш олборлогч, үйлдвэрлэгч,
экспортлогчдын холбоо болон Монголын улсын хайлуур жонш олборлогч,
судлаачдын холбоотой энэхүү харилцан ойлголцлын "Санамж бичиг”-ийг
байгуулж байна.
Монгол орны байгалийн баялаг, эрдсийн түүхий эдийн нөөцийг ашиглан "Монголын хайлуур жонш хөтөлбөр”-ийг боловсруулах, судалгааны ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийн нөөцийн хэмжээг өсгөх, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, гадаад орнуудын ижил төстэй төрийн бус байгууллагатай хамтран сургалт явуулахад Санамж бичгийн ач холбогдол чухал юм.
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||