Ерөнхий сайд нүүрсний талаар мэдээлэл өгөв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гаригт хийдэг "Ерөнхий
сайдын 30 минут” уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтандаа Ерөнхий сайд
өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас хийсэн ажлын тайланг товч
танилцуулсан бөгөөд нүүрсний салбарын баримталж буй бодлогын талаар
дуулгасан юм. Тэрбээр хэлэхдээ "Энэ жил 34 сая тонн нүүрс экспортлохоор
төлөвлөсөн.
Өнгөрсөн жилийн төгсгөлийг харахад 18 сая тонныг
экспортолсон. Үнийн хувьд зах зээлийн ханшаар явна. Бид аль болох
дотооддоо нэмүү өртөг шингээж үлдээх, түүхий нүүрс гаргахгүй байх тал
дээр ажиллаж байна. Ядаж нүүрсээ угааж гаргах чиглэлээр ажиллах гэж
байгаа. БНХАУ-ын "Чалько” компанитай хийсэн өрийн хоёр сая тонн нүүрс
үлдсэнийг өгвөл өр хаагдана. Гэхдээ тээвэрлэлт нь дуусаагүй байгаа”
хэмээн энэ салбарын талаарх өөдрөг мэдээллийг хүргэсэн юм. Мөн тун
удахгүй нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт
болох "Coal Mongolia-2014” чуулга уулзалт, үзэсгэлэнд нүүрсний салбарын
өрсөлдөх чадвар, үнэ цэнийн талаар чуулах аж. Чуулган энэ сарын 20,
21-ны өдөр "SS Convention Center”-д болох юм байна.
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||