“Coal Mongolia-2014” дөрөв дэх удаагийн чуулганы бүртгэл эхэллээ
"Coal Mongolia-2014” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын 4 дэх
удаагийн олон улсын чуулга уулзалт энэ оны 2 дугаар сарын 20,21-ний өдөр
зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь жил ирэх бүр
цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн монголын
нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн юм.
Чуулга нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт,
боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын
өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн
орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон
асуудлыг хөндөж Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх
чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг билээ.
2013 онд манай улсын нүүрсний зах зээл хүндхэн жил байсан боловч нүүрсний компаниуд түүхэнд байгаагүйгээр маш өндөр үзүүлэлттэйгээр 11 сарын байдлаар 28,6 сая тонн нүүрсийг олборлож, экспортод 16 сая тонныг гаргасан ба энэ нь өмнөх 2012 оны экспортын хэмжээндээ дөхөж очиж буй үзүүлэлт бөгөөд өмнөх оноос 6 сая тонн нүүрс илүү олборлосон байна.
2014 он "Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон салбарын яам зорилт тавин ажиллаж буй тиймээс та бүхнийг монголын уул уурхайн салбарт томоохон байр суур эзлэх нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалтад оролцохыг зохион байгуулагч нарын зүгээс урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||