“Петро Матад”-ын хувьцааны үнэ 172 хувиар өсөв | |
January 14, 2014 11:32 | |
"Петро Матад”-ын хувьцааны үнэ арванхоёрдугаар сарын 31-нээс хойш 172 хувиар өсөөд байна. Тэр дундаа өнгөрсөн долоо хоногт 107 хувиар огцом өсчээ. Тус компанийн нэгж хувьцаа өнгөрсөн оны сүүлийн өдөр 2,75 пенсийн ханштайгаар зарагдаж байсан бол өнгөрсөн баасан гаригт 7,5 пенс болтлоо өсчээ. Энэ өсөлт нь 2012 оны арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болоод байгаа юм. "Петро Матад” ХХК-ийн зүгээс хувьцааны үнийн огцом өсөлт нь компанийн үйл ажиллагаатай ямар нэг байдлаар ... |
Б.Бадамцэцэг: Үнийн уналт экспортын орлого буурахад нөлөөллөө | |
January 14, 2014 11:17 | |
Г.ГАНЧИМЭГ Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй 2013 оны статистик үзүүлэлтүүдийг тоймлон ярилцлаа. -Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй байсан салбаруудыг нэрлэхгүй юу? -Хамгийн түрүүнд хөдөө аж ахуйн салбарыг нэрлэж болно. Аж үйлдвэр, түүн дотроо уул уурхай, барилга, үйлчилгээний салбаруудаас худалдаа болоод тээврийн салбарын зарим үзүүлэлтийг онцолж тэмдэглэх нь зүйтэй. Хөдөө аж ахуйн салбарын хувьд жил бүр... |
“Оюутолгой” компани 440 тэрбум төгрөгийг төсөвт оруулах уу? | |
January 14, 2014 11:04 | |
Оюутолгойн орд газраас өнгөрсөн онд 260 мянган тонн зэсийн баяжмал олборлосон мөртлөө экспортод 70 мянган тонныг л гаргажээ. Өөрөөр хэлбэл, борлуулалтаа бүрэн хийж чадаагүй гэсэн үг. Одоо олборлосон нэг хэсэг зэсийн баяжмал нь Оюутолгойн агуулахдаа дараастай, нөгөө хэсэг нь Монгол-Хятадын хил дээр арилжаалагдаагүй байгаа аж. Өнгөрсөн онд "Эрдэнэт" үйлдвэр хамгийн өндөр буюу 362 тэрбум төгрөгийн татварын орлого бурдүүлсэн буюу үүргээ хангалттай гүйцэтгэсэн билээ. Удаад нь "Оюутолгой"... |
Экспорт 2.6 хувь, импорт 5.7 хувиар буурчээ | |
January 13, 2014 17:24 | |
Монгол Улс 2013 онд дэлхийн 135 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт урьдчилсан дүнгээр 10627.4 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4272.7 сая ам. доллар, импорт 6354.7 сая ам доллараар тооцогдсон байна. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх онтой харьцуулахад 495.7 сая ам.доллар буюу 4.5 хувь, экспорт 112.0 сая ам доллар буюу 2.6 хувь, импорт 383.7 сая ам.доллар буюу 5.7 хувиар тус тус буурчээ. Гадагшаа экспортолсон бараа бүтээгдэхүүний 96.5... |
О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбар энэ онд төсвийн орлогын 21 хувийг дангаараа бүрдүүлнэ | |
January 13, 2014 17:05 | |
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа. Өнгөрөгч он уул уурхайн салбарт тийм ч таатай байсангүй. Ашигт малтмалын үнэ уналттай, хөрөнгө оруулалт огцом буурсан, компаниудад ч хүнд үе байлаа. Хэдийгээр гадаад нөхцөл байдал тиймхэн байсан ч дотооддоо мэдээж зүгээр суулгүй олон зүйл хийж бүтээсэн байх гэж бодож байна? Уул уурхайн салбарын үйл ажиллагаа 2013 онд таагүй жил байсан. Энэ нь Евро бүсийн хямрал, дэлхийн нийт эдийн засгийн байдал сайнгүй байснаас шалтгаалж БНХАУ-ын эдийн засгийн... |
2014 онд коксжих нүүрсний үнэ өсөлтөөрөө тэргүүлнэ | |
January 09, 2014 20:22 | |
Өнгөрсөн онд буюу 2013 онд уул уурхайн салбар уналтад ороод байсан бол энэ онд сэргэх төлөвтэй байгаа ба нүүрсний ханш өснө хэмээн шинжээчид таамаглаад байгаа юм байна. 2014 онд нүүрсний зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөлтөөрөө тэргүүлнэ гэж таамагласан бөгөөд бусад төрлийн буюу эрчим хүчний нүүрсний үнэ ирэх онд 1-3 хувийн өсөлттэй байх бол коксжих нүүрсний ханш 10 хувь давж өсөх төлөвтэй байгаа юм байна. Энэхүү... |
Япончуудаас зээлсэн 30 тэрбум иен Хөгжлийн банкинд байршжээ | |
January 09, 2014 11:14 | |
Манай Засгийн газар Японы зах зээлд "Самурай” бонд гаргаад байгаа. Энэхүү өрийн бичгийг арилжаалж бүрдүүлсэн 30 тэрбум иен Хөгжлийн банкны дансанд хэд хоногийн өмнө орсон аж. Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд бондын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Тэд ирэх долоо хоногоос дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж буйг хэвлэлийн албанаас нь хожим дуулгав. Юутай ч бондын хөрөнгө Монголд шилжиж ирсэн нь баттай мэдээлэл гэнэ. Бондын 30 тэрбум иен өнөөгийн... |
Алтны эрэлт нэмэгджээ | |
January 08, 2014 17:33 | |
Өнгөрсөн онд үнэ нь 28 хувиар буурсан алтны ханш өсчээ. Уг таваарын эрэлт нэмэгдсэнээр фьючерс ханш нь сүулийн 15 хоногийнхоо дээд түвшинд хүрснийг "Bloomberg" дамжуулав. Тухайлбал, Турк улсын алтны импорт өнгөрсөн арванхоёрдугаар сард 64 хувиар нэмэгдсэн байна. Мөн Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр үнэт металлын хамгийн том худалдан авагч БНХАУ-ын үнэт эдлэл, алтан зоосны эрэлт 2013 оны есдүгээр сарын 30-наас өмнөх 12 сарын хугацаанд өнгөрсөн оны үеэсээ 30 хувиар өссөн дүн... |
Уул уурхайн 3055 тусгай зөвшөөрөл байна | |
January 08, 2014 11:33 | |
Ашигт малтмалын газраас өгсөн өчигдрийн мэдээгээр улсын хэмжээнд 3055 тусгай зөвшөөрөл байгаа нь манай улсын нийт газар нутгийн 9.7 хувийг эзэлж байгаа гэсэн үг аж. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нийт газар нутгийн 0.6 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 9.1 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм байна. Тиймээс Монголын нутаг дэвсгэр бүхэлдээ хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болчихсон гэдэг бол ташаа ойлголт гэдгийг албаны хүн хэлж байна.... |
ӨНӨӨГИЙН ЗАСАГ БОГДЫНХООС “ДОЛООН ДОР” ГЭЖ ҮҮ | |
January 07, 2014 00:14 | |
(Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, тэргүүлэх мэргэжилтэн, геологичдоос АН, МАН, МАХН, МҮАН-ын удирдлага болон УИХ дахь намуудын бүлэг, бие даагч гишүүдийн зөвлөл, өргөн олонд сонордуулах мэдээлэл) Засгийн газар он солигдох агшиныг онилон байж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, түүнд зөвхөн алтны орд ашиглаж байгаа этгээдүүдэд алт олборлосны төлөө "2 дахин урамшуулал,хөнгөлөлт” үзүүлэхээр тусгажээ. Алтны нөөц ашигласны ... |
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||