Иран цөмийн салбар дахь шинэ ололтоороо үзэсгэлэн гаргалаа
Иран 11-ний өдөр цөмийн салбар дахь хамгийн сүүлийн үеийн гурван
ололт үр бүтээлээрээ амжилтын үзэсгэлэн гаргалаа. Ираны Ерөнхийлөгч
Хассан Рохани үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцон үг хэлэхдээ, Иран
цөмийн зэвсгийг судалж байна гэсэн шүүмжлэлийг дахин няцааж, цөмийн
эрчим хүчийг зөвхөн энх тайвнаар ашиглана гэж илэрхийллээ.
Ираны мэдээ телевизийн мэдээлснээр энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэгдсэн цөмийн судалгааны хамгийн сүүлийн үеийн гурван шинэ ололтыг эмчилгээ, хөдөө аж ахуйн салбарт, тухайлбал хүн болон малын вакцинд хэрэглэх центрифуг, хэт ягаан туяаны хяналтын систем, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарт хэрэглэх гамма цацрагийн төхөөрөмж зэрэгт ашиглана. Иран улс өнгөрсөн сарын 9-ний өдөр цөмийн салбар дахь судалгааны олон амжилт, үр бүтээлээ дэлгэн үзүүлсний дараа дахин шинэ ололт амжилтаа дэлгэн үзүүлж байгаа болно.
Иран улс цөмийн төлөвлөгөөгөө улам ил тод болгож, гадаад улс орнуудын цөмийн зэвсгийн талаарх урт хугацааны эргэлзээг арилгана гэж Ерөнхийлөгч Хассан Рохани хэллээ.
URL:
Comments:
Add Comments| New York Stock Exchange | ||
| Name | Closing | Changes |
| BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
| Australian Stock Exchange | ||
| Name | Closing | Changes |
| General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
| London Stock Exchange | ||
| Name | Closing | Changes |
| Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
| Hong Kong Stock Exchange | ||
| Name | Closing | Changes |
| Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
| Toronto Stock Exchange | ||
